“AstraZeneca”-гийн вакцины ашиг тус нь үүсэж болзошгүй эрсдэлээс хавьгүй их гэжээ

Их Британи, Шведийн “AstraZeneca”, Оксфордын их сургуулийн хамтран гарган авсан вакцин цусны бүлэгнэл үүсгэж болзошгүй байгааг харгалзан БНСУ уг вакциныг хэрэглэхээ түр зогсоогоод байсан. Тэгвэл тус вакциныг даваа гаргаас 30-аас дээш насны хүмүүст үргэлжлүүлэн тарьж эхэлнэ хэмээн эрүүл мэндийн байгууллагын удирдлагууд мэдээлсэн байна. Харин Европын Эмийн агентлаг “AstraZeneca”-гийн вакцины ашиг тус нь үүсэж болзошгүй эрсдэлээс хавьгүй их байгааг пүрэв гарагт батлан мэдэгдсэний дараа БНСУ ийнхүү шийдвэрлэжээ. БНСУ-д “AstraZeneca”-гийн вакцин хийлгэсний дараа цусны бүлэгнэл үүссэн гурван тохиолдол бүртгэгджээ. “COVID-19”-ийн вакцинжуулалтын хөтөлбөрөө хоёрдугаар сарын 26-наас эхлүүлсэн БНСУ-д өнөөдрийн байдлаар 1 156 950 хүн вакцин хийлгэжээ. Тодруулбал, 916 780 хүн “AstraZeneca”-гийн вакцин, 300 680 … Continue reading “AstraZeneca”-гийн вакцины ашиг тус нь үүсэж болзошгүй эрсдэлээс хавьгүй их гэжээ